БЗД технологийн багш
2011-04-11
Хувцасны силуэт, шугамууд хэлбэр

Ангилал: Хичээл

Хувцасны силуэт, шугамууд хэлбэр

Силуэт нь франц үгнээс гаралтай бараа, сүүдэр зураг, дүрс зураг, нэг өнгөт зураг гэсэн үг юм.Анх 18-р зуунд Францын сайд Силуэт гэдэг хүнийг хажуугаас харж шог зургаар зурснаар ийнхүү нэрлэжээ.

Силуэт нь хүн ба юмсын дүрсийг нэг өнгөөр, хавтгай дээр зурсан буюу даавуу, цаас зэрэг бусад материал ашиглан хайчилж наасан дүрслэл юм.

Хувцас нь хэлбэрийн хувьд маш олон янз байдаг. Хувцасны загвар зохион бүтээлтэд хувцасны хэлбэр, силуэтийг геометрийн энгийн дүрсээр, мөн үсгийн хэлбэрээр төлөөлүүлэн авч үздэг.

Силуэт гэдгийг эзлэхүүнт хэлбэрийн хавтгай дээрх дүрс зураг / проекц / гэж ойлгож болно.

1.Шулуун силуэт. Хувцасны хамгийн өргөн тархсан хэлбэр. Тэгш өнцөгтэй төсөөтэй, шулуун силуэтийн хувцас нь ямар ч бие галбиртай хүнд сайхан зохидог бөгөөд биеийн өө согогийг далдалж өгдөг.

2.Хагас бариу сэлуэт. Ийм хувцас ньхүний биеийн галбирыг тодотгосон боловч биеийг бариагүй багаи зэрэг сул чөлөөтэй байдаг. Гадуур хувцсанд илүү зохимжтой.

3.Бариу силуэт. Энэ нь нарийхан гуалиг биетэй хүмүүст илүү зохих ба бие галбирыг тодотгож өгдөг.

4.Трапец хэлбэрийн силуэт. Энэ нь геометр хэлбэрээрээ трапецтэй төстэй байна. Ийм силуэтийн хувцсанд бэлхүүсний шугамыг тодоруулдаггүй. Доош нэлээд өргөсч дэрвийсэн хэлбэртэй байна. Ийм силуэтийг мөн А силуэт гэж нэрлэдэг.

            Хувцасны хэлбэрийн харагдах байдал, түүний ерөнхий зохиомжид байгуулалтын ба чимэглэлийн шугамууд, тэдгээрийн байрлал, харилцан зохицсон байдал их нөлөөлдөг.

            Хувцасны хэлбэрийг тодорхойлоход хувцасны силуэт, байгуулалтын ба чимэглэлийн шугамууд, хувцасны овор хэмжээний тухай авч үздэг.Хувцасны хэмжээ нь хүний бие ба хувцасны хоорондох хэмжээний харьцуулалт, мөн загварын ба 2 ба түүнээс дээш тооны хувцасны хоорондын хэмжээг харьцуулсан ойлголт юм.

 


Comments

2014-09-14 -

Бичсэн: Зочин

mash goy medee bna

. Шууд холбоос


Тавтай морилно уу?

Сүүлийн бичлэгүүд

. Гоёл 2011 загвар
. 8-р ангийн сурагчдад
. Хувцасны зохион бүтээлт
. Дэгээ зүүгээр нэхсэн гэрийн шаахай
. Цахим хэрэглэгдэхүүн
. Гэрийн даалгавар
. 9-р ангийн сурагчдад
. Tsahim sudalga 8d angi
. Энгэрийн болон хүзүүний зүүлт
. 7-р ангийн сурагчдад
. Торго завгарын ертөнц
. Туузаар хатгамал хийх
. Туузаар хатгамал хийх
. Даашинзны загварын зурагнууд
. Зохион бүтээх хөдөлмөр 11 жилийн сургалттай 8-р ангийн эмэгтэй сурагчдад

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Myagmar
. Цацрал
. s.urnaabagsh14
. баярмаа

Бичлэг: 23 » Нийт: 39
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax