БЗД технологийн багш
2011-04-09
Техникийн дизайн

Ангилал: Хичээл

Техникийн дизайн

Дизайн нь хэрэглээний урлаг бөгөөд улс үндэстний хөгжлийн түвшин, төрийн бодлогоос хамаарч, хөгжүүлэх чиглэл нь янз бүр байдаг.ОХУ, Япон улсад техникийн дизайныг түлхүү хөгжүүлж байх жишээтэй.

Аливаа техникийг зориулалтаар нь ахуйн, үйлдвэрлэл технологийн, хөдөө аж ахуйн, тээврийн, мэдээлэл харилцаа холбооны, ропот, сансрын гэх мэтээр ангилдаг.

Техникийн дизайн гэдэг нь янз бүрийн техникийн гадаад хэлбэр, материалын хэмнэлт,өнгө зохицол, эрүүл ахуй, осол аюулгүй байдлыг оновчтой шийдэхийг хэлдэг.

Тухайн техникийн гадаад хэлбэр, өнгө зохицол нь хүрээлэн буй орчинтойгоо зохицож байх ёстой.Жишээ нь: Хэрэглэгдэж буй орчноос нь хамааруулан тээврийн хэрэгслийг 3 ангилдаг. Үүнд:

1.    Газарт-авто машин.галт тэрэг

2.    Агаарт- онгоц, пуужин

3.    Усанд- завь, усан онгоц гэх мэт

Техникийг ямар орчинд хэрэглэх, хэн хэрэглэхээс нь хамааруулж түүний хэлбэр, өнгийн зохицлыг өөр өөрөөр шийдсэн байдаг.

Бионик шийдэл

Бионик гэдгийг биологи/био/ ба техникийн /ник/ шинжлэх ухааны шинэ салбар. Харин биодизайн гэдэг үгийн утгыг амьд бие махбодын бүтэц, амьдралын үйл ажиллагааны онцлогоор зохиогдсон шинэ техник, хувцас, эд зүйлс хүний амьдрал, үйл ажиллагаанд нэвтэрсээр байна.

            Шавьж хорхойноос авсан биодизайн,ургамлаас санаа авсан биодизайн, загас, хоёр нутагтан, мөлхөгчдөөс санаа авсан биодизайн, шувуунаас санаа авсан биодизайн, сүүгээр бойжигчдоос санаа авсан биодизайн гэх мэтчилэн биодизайны хувилбарууд шийдлүүд байдаг.

Хиймэл оюун. Хүний тархинд мэдрэлийн 12-14 тэрбум эс байдаг. Сүүлийн үед электрон тооцоолон бодох машины  овор хэмжээ багасч, мэдээллийг хүлээн авах, боловсруулах, санах, хадгалах багтаамж ихэсч байна. Хүний тархинаас санаа авч зохион бүтээсэн “тархи” буюу хиймэл оюун ухаан нь электрон тооцоолон бодох машин юм.

            Амьд биетийн дотоод зүй тогтлыг зохион бүтээх ажилд хэрхэн ашиглаж болохыг судалдаг бионикийн шинжлэх ухааны салбарыг неробионик гэдэг.

Тектоникийн тухай

Тектоник гэдэг нь зохион бүтээж байгаа эдлэлийн орон зай , тэнцвэртэй байдал, бат бөх, жин, мушгиралт, нугаралт, хотойлт, сунгалт зэрэг ойлголтыг уран сайхны аргаар илэрхийлэхийг хэлнэ.

            Монголчууд хувцасны энгэр, хормой, захны суналтыг эмжих, цаваглах аргаар шийдэж байсан нь тектоникийн талаар амьдралаас олж авсан туршлагын мэдлэгтэй байсныг харуулна.

 


Comments

Тавтай морилно уу?

Сүүлийн бичлэгүүд

. Гоёл 2011 загвар
. 8-р ангийн сурагчдад
. Хувцасны зохион бүтээлт
. Дэгээ зүүгээр нэхсэн гэрийн шаахай
. Цахим хэрэглэгдэхүүн
. Гэрийн даалгавар
. 9-р ангийн сурагчдад
. Tsahim sudalga 8d angi
. Энгэрийн болон хүзүүний зүүлт
. 7-р ангийн сурагчдад
. Торго завгарын ертөнц
. Туузаар хатгамал хийх
. Туузаар хатгамал хийх
. Даашинзны загварын зурагнууд
. Зохион бүтээх хөдөлмөр 11 жилийн сургалттай 8-р ангийн эмэгтэй сурагчдад

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Myagmar
. Цацрал
. s.urnaabagsh14
. баярмаа

Бичлэг: 28 » Нийт: 39
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax