БЗД технологийн багш
2011-04-13
Технологийн үйл ажиллагаа

Ангилал: Хичээл

Технологийн үйл ажиллагаа

“Технология” гэдэг үгийн гарал нь грекийн “techno”-урлаг, дарх, уран чадвар, “logos” сургаал гэсэн утгатай.

            Технологи нь мэдлэг, цаг хугацаа, багаж хэрэгсэл, материал, үйл явцыг ашиглан натураль байгалийг хүний хүсэл, хэрэгцээнд нийцүүлэн хувирган өөрчилж, шинэчлэн боловсронгуй болгож байгаа үйл явц юм.

            Технологийг хэрэглэдэггүй үйлдвэрлэл, үйлчилгээ, шинжлэх ухааны салбар болон өрх гэр байдаггүй.Бидний өдөр тутам хэрэглэдэг талх, гутал, хувцас, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл нь өөр өөрийн гэсэн технологиор бүтээгддэг.

            Механик үйлдвэрлэлийн, эрчим хүчний, зам тээвэрлэлтийн, мэдээлэл харилцааны, био технологиин гэж технологийг ангилдаг.

Механик үйлдвэрлэлийн технологи мод, металл, нэхмэл, арьс шир боловсруулах болон засварын үйлдвэрүүд

Эрчим хүчний технологи нүүрс, ус болон ёалхины хүчээр цахилгаан эрчим хүч гарган авах сэанцууд, тэдгээрийг хуваарилах байгууламжууд орно.Ийм эөрлийн үйлдвэрүүдэд дулааны болон нар салхины эрчим хүчийг цахилгаан эрчим хүч, цахилгаан эрчим хүчийг механик ба дулааны эрчим хүч болгон хувиргах технологи хийгдэж байдаг.

Зам тээвэрлэлтийн технологи тээврийн хэрэгслийг ашиглан хүмүүс болон бараа таваарыг нэг газраас нөгөө газарт шилжүүлэн хүргэдэг. Энэ технологийн төрөлд зам, гүүр, буудал, зогсоол зэрэг орно.

Мэдээлэл харилцааны технологи сүүлийн 50 жилд мэдээлэл, харилцаа, мультмедиа технологи нь манай дэлхий ертөнцийн, нийгмийн амьдралын хөгжилд асар их нөлөөтэй байх болсон.Энэ нь тэмдэгтэн мэдээлэлийг дууны, дүрсийн, хөдөлгөөнт мэдээлэл болгон хувиргах технологи юм.

Био технологи амьд организмуудыг ашиглан бүтээгдэхүүнүүдийг хийх, өөрчлөн сайжруулах технологи юм. Богино хугацаанд арвин их ургац өгөх ургамлын сорт, үр, өндөр ашиг шимтэй мал, амьтны үүлдэр угсааг гарган авахад био технологийг өргөн ашиглаж байна.Биотехнологийг анагаах ухаан, хөдөө аж ахуй, ургамал судлал, хог хаягдлуудыг боловсруулах, хүнс, ундны усыг цэвэршүүлэх зэрэг салбаруудад ашигладаг.

            Хэдийгээр технологи нь хүний хүсэл хэрэгцээг хангахад чиглэгдсэн үйл ажиллагаа боловч түүний үр дүн нь ямагт эерэг байдаггүй. Шинэ бүтээгдэхүүн, шинэ технологи бүр эерэг сөрөг дагаваруудтай байдаг. Энэ нь хүмүүст, байгал дэлхийд, нийгэмд нөлөөлдөг.

Мэдээлэл

            Технологийн дамжуулалт нь технологийг бойжуулах, турших, нэвтрүүлэх, хөгжүүлэх гэсэн хэлбэрүүдтэй. Эдгээр дамжуулалтын хэлбэрүүд нь сургалтын мастерийн газар, өрх гэр, үйлдвэрлэл, үйлчилгээний хүрээнд хэрэгжиж байна.

 Бидний хүрээлэн байгаа орчинд өрхийн үйлдвэрлэлээр зөөлөн оёдол, арьс шир, эсгий, уран дарханы урлалын технологийг бойжуулж үр дүнд хүрч байгаа айл өрхүүд олон байдгийг бид мэднэ.

 Бид ч гэсэн технологийн хичээлээр нэхмэл материалуудыг оёж, хатгамлаар чимэглэж байгаа нь технологийг хөдөлмөрийн кабинетэд бойжуулж, туршиж, нэвтрүүлж, хөгжүүлж байна.

 


Comments

Тавтай морилно уу?

Сүүлийн бичлэгүүд

. Гоёл 2011 загвар
. 8-р ангийн сурагчдад
. Хувцасны зохион бүтээлт
. Дэгээ зүүгээр нэхсэн гэрийн шаахай
. Цахим хэрэглэгдэхүүн
. Гэрийн даалгавар
. 9-р ангийн сурагчдад
. Tsahim sudalga 8d angi
. Энгэрийн болон хүзүүний зүүлт
. 7-р ангийн сурагчдад
. Торго завгарын ертөнц
. Туузаар хатгамал хийх
. Туузаар хатгамал хийх
. Даашинзны загварын зурагнууд
. Зохион бүтээх хөдөлмөр 11 жилийн сургалттай 8-р ангийн эмэгтэй сурагчдад

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Myagmar
. Цацрал
. s.urnaabagsh14
. баярмаа

Бичлэг: 20 » Нийт: 39
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax