БЗД технологийн багш
2011-04-10
Хувцасны зохиомжийн үндсэн элемэнтүүд, стиль

Ангилал: Хичээл


Хувцасны зохиомжийн үндсэн элемэнтүүд, стиль

Зохиомж буюу композиция гэдэг үг нь латин үгнээс гаралтай нийлэмж нэгдэл, хослол эмхэтгэл гэсэн утгатай үг юм.

Хувцасны зохиомж гэдэг нь түүний элемэнтүүдийн хоорондын уялдаа холбоог уран сайхнаар шийдэн агуулгыг илэрхийлэх арга юм.

Хувцас эдлэлийн хувьд зохиомжийг хавтгайн, эзэлхүүнт, орон зайт гэж 3 янзаар авч үздэг.

Ш Хавтгайн зохиомж. Үүнд даавуу материалын хээ хуар хивс, бүтээлэг зэргийн зохиомж хамаарах бөгөөд эдгээр нь урт, өргөн гэсэн 2 хэмжээстэй байна.

Ш Эзэлхүүнт зохиомж. Үүнд бүх төрлийн гутал, хувцас малгайны шийдэл орох бөгөөд урт өргөн, өндөр гэсэн 3 хэмжээстэй байна.

Ш Орон зайт зохиомж. Үүнд тухайн хувцас, эдлэл орчинтойгоо хэрхэн зохицсон байдал хамаарна.

Хувцасны стиль

Хувцасны стиль нь моодтой шууд холбоотой боловч түүнээс ялгарах онцлог бий. Моод ямагт өөрчлөгдөж, солигдож байдаг бол стиль нь тогтвортой шинжтэй бөгөөд байнга өөрчлөгддөггүй. Орчин үеийн хувцасанд дараах чиглэлийн стиль төлөвшин тогтсон байдаг.

Ш Классик буюу сонгодог

Ш Спорт

Ш Романтик

Ш Фольклор буюу үндэсний

Классик стиль. Костюм пиджак, брюкэн өмд, свитер цамц, шулуун юбка зэрэг нь классик стилийн загварууд юм.Классик ба сонгодог стилийн хувцасанд хэлбэр загвар нь хуучирч хоцрогддоггүй, ажил хэрэгч байдлыг илтгэсэн хувцсууд ордог.Классик стилийн хувцасыг ихэвчлэн байгалийн гаралтай чанар сайтай даавуугаар хийдэг./ноос, ноолуур, олсон даавуунууд/ Ийм хувцасыг ихэвчлэн ажил хэргийн баяр ёслолын үед өмсдөг.Сурагчийн дүрэмт хувцас нь классик стилийн хувцас юм.

Спорт стиль. Спорт стилийн хувцас нь спортоор хичээллэхэд зориулагдсан биеийн тамирийн хувцас биш, харин өдөр тутмын хувцас юм.Спорт стилийн хувцас нь биед эвтэйхэн, сул чөлөөтэй, хөнгөн, цоглог өнгөтэй байдаг.Ийм хувцсыг янз бүрийн ил халаас, цахилгаан товч, уяа бүч, кант, зураг, бичгээр чимэглэдэг. Спорт стилийн хувцсыг хийх материал нь чийг дулаан сайн нэвтрүүлдэг, бат бөх, удаан эдэлгээтэй байх ёстой. Өнгөний хувьд хурц тод, эрс тэс өнгө голлодог. Спорт хувцасны хамгийн их өргөн тархсан хэлбэр нь жинсэн хувцас юм.

Романтик стиль. Романтик стилийн хувцас нь маш гоёмсог загвартай хувцсууд байдаг. Ийм стилийн хувцсыг капрон, тор, торго зэрэг уян зөөлөн материалаар төрөл бүрийн салбан, хуниас нугалаас гарган хийсэн байдаг.Ихэвчлэн гоёлын хувцас, зуны хувцсыг ийм загвар стилээр хийдэг.

 


Comments

Тавтай морилно уу?

Сүүлийн бичлэгүүд

. Гоёл 2011 загвар
. 8-р ангийн сурагчдад
. Хувцасны зохион бүтээлт
. Дэгээ зүүгээр нэхсэн гэрийн шаахай
. Цахим хэрэглэгдэхүүн
. Гэрийн даалгавар
. 9-р ангийн сурагчдад
. Tsahim sudalga 8d angi
. Энгэрийн болон хүзүүний зүүлт
. 7-р ангийн сурагчдад
. Торго завгарын ертөнц
. Туузаар хатгамал хийх
. Туузаар хатгамал хийх
. Даашинзны загварын зурагнууд
. Зохион бүтээх хөдөлмөр 11 жилийн сургалттай 8-р ангийн эмэгтэй сурагчдад

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Myagmar
. Цацрал
. s.urnaabagsh14
. баярмаа

Бичлэг: 25 » Нийт: 39
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax