БЗД технологийн багш
2011-04-07
Хувцасны стиль

Ангилал: Хичээл

Хувцасны стиль

Хувцасны стиль нь моодтой шууд холбоотой боловч түүнээс ялгарах онцлог бий. Моод ямагт өөрчлөгдөж, солигдож байдаг бол стиль нь тогтвортой шинжтэй бөгөөд байнга өөрчлөгддөггүй. Орчин үеийн хувцасанд дараах чиглэлийн стиль төлөвшин тогтсон байдаг.

Ш Классик буюу сонгодог

Ш Спорт

Ш Романтик

Ш Фольклор буюу үндэсний

Классик стиль. Костюм пиджак, брюкэн өмд, свитер цамц, шулуун юбка зэрэг нь классик стилийн загварууд юм.Классик ба сонгодог стилийн хувцасанд хэлбэр загвар нь хуучирч хоцрогддоггүй, ажил хэрэгч байдлыг илтгэсэн хувцсууд ордог.Классик стилийн хувцасыг ихэвчлэн байгалийн гаралтай чанар сайтай даавуугаар хийдэг./ноос, ноолуур, олсон даавуунууд/ Ийм хувцасыг ихэвчлэн ажил хэргийн баяр ёслолын үед өмсдөг.Сурагчийн дүрэмт хувцас нь классик стилийн хувцас юм.

Спорт стиль. Спорт стилийн хувцас нь спортоор хичээллэхэд зориулагдсан биеийн тамирийн хувцас биш, харин өдөр тутмын хувцас юм.Спорт стилийн хувцас нь биед эвтэйхэн, сул чөлөөтэй, хөнгөн, цоглог өнгөтэй байдаг.Ийм хувцсыг янз бүрийн ил халаас, цахилгаан товч, уяа бүч, кант, зураг, бичгээр чимэглэдэг. Спорт стилийн хувцсыг хийх материал нь чийг дулаан сайн нэвтрүүлдэг, бат бөх, удаан эдэлгээтэй байх ёстой. Өнгөний хувьд хурц тод, эрс тэс өнгө голлодог. Спорт хувцасны хамгийн их өргөн тархсан хэлбэр нь жинсэн хувцас юм.

Романтик стиль. Романтик стилийн хувцас нь маш гоёмсог загвартай хувцсууд байдаг. Ийм стилийн хувцсыг капрон, тор, торго зэрэг уян зөөлөн материалаар төрөл бүрийн салбан, хуниас нугалаас гарган хийсэн байдаг.Ихэвчлэн гоёлын хувцас, зуны хувцсыг ийм загвар стилээр хийдэг.

Үндэсний загвар стиль.

Ийм стильд хамаарах орчин үеийн хувцас нь улс үндэстний уламжлалт хувцасны элемэнтүүдийг тусгасан байдаг. Ийм хувцасанд үндэсний загвартай гоёл чимэглэл, содон гоёл зүүлт, бүс, малгай, гутал гэх мэт эдлэлүүдийг хамт хэрэглэдэг.

Хувцасны электик стиль. Орчин үеийн ахуйн хувцсанд дээр үзсэн стилүүдийг дан дангаар нь хэрэглэх нь ховор бөгөөд ихэвчлэн стилүүдийг хольж хувцасладаг. Үүнийг урлагт хутгамал үзэл буюу эклектика гэж нэрлэдэг. Жишээ нь: классик стилийн хувцас нь романтик ба спорт стилтэй илүү зохицдог.Романтик стилийн цамцыг энгийн ажил хэрэгч костюмтай өмсөхөд илүү зөөлөн, эелдэг байдлыг бий болгодог. Классик стилийн пиджак нь жинсэн өмдтэй, майктай зохицдог.Мөн үндэсний загвар стилийн хувцас нь спорт стилийн хувцастай, мөн романтик стилийн хувцөстай зохицдог.

Авангард стиль.

Авангард стиль нь анх XX зууны эхээр үүссэн бөгөөд энэ нь урлаг дахь хуучин урсгалыг эвдэж, шинэ эрин зууныг тодорхойлсон хэв загвар юм.

            Авангард гэдэг нь франц үгнээс гаралтай бөгөөд давших түрүүлэх гэсэн утгатай үг юм.

Энэ нь сонгодог буюу классикийн эсрэг стиль бөгөөд өвөрмөц содон хэлбэр, хурц тод өнгө, ер бусын тэгш бус хэмт деталиуд зэрэг содон сонин, галзуу, зоригтой шийдлүүдээрээ ялгагддаг. Ийм стилийг шийдэмгий, аливаа зүйлд баригдалгүй өөрийнхөөрөө байх дуртай, эрх чөлөөг эрхэмлэдэг, шинийг эрэлхийлэгч, хэвшмэл бус сэтгэлгээтэй хүмүүс илүү таашааж хэрэглэдэг.

            Авангард стиль нь сонгодог хүрээний стилээс хальж, шинэ санаа, шийдлийг шууд хурцаар илэрхийлдэг тул уран бүтээлчид, дизайнеруудын бүтээл хийх гол арга болдог.

            Авангард стилийн хувцасны загвар нь хэлбэр хэмжээ, өнгө, материал, чимэглэлийн хувьд бусдаас өвөрмөц, сонин, содон, давтагдашгүй шийдэлтэй байдаг.         


Comments

2014-01-14 -

Бичсэн: Зочин

bayrlala

. Шууд холбоос


2013-12-06 -

Бичсэн: Зочин

АВАНГАРД СТИЛИЙН ТАЛААР ИЛҮҮ ИХ МЭДЭЭЛЭЛ ХААНАС АВЧ БОЛОХ ВЭ СУДАЛЧИХААР НОМ БАЙВАЛ НЭРИЙГ НЬ ӨГЧ БОЛОХ УУ

. Шууд холбоос


2013-02-08 -

Бичсэн: бумбаарай (зочин)

баярлалаа баярлах алга ташилт ирмэх

. Шууд холбоос


2011-11-28 -

Бичсэн: Зочин

алга ташилт

. Шууд холбоос


Тавтай морилно уу?

Сүүлийн бичлэгүүд

. Гоёл 2011 загвар
. 8-р ангийн сурагчдад
. Хувцасны зохион бүтээлт
. Дэгээ зүүгээр нэхсэн гэрийн шаахай
. Цахим хэрэглэгдэхүүн
. Гэрийн даалгавар
. 9-р ангийн сурагчдад
. Tsahim sudalga 8d angi
. Энгэрийн болон хүзүүний зүүлт
. 7-р ангийн сурагчдад
. Торго завгарын ертөнц
. Туузаар хатгамал хийх
. Туузаар хатгамал хийх
. Даашинзны загварын зурагнууд
. Зохион бүтээх хөдөлмөр 11 жилийн сургалттай 8-р ангийн эмэгтэй сурагчдад

Холбоосууд

. Нүүр хуудас
. Танилцуулга
. Архив
. Email Me
. RSS тандагч

Найзууд

. Myagmar
. Цацрал
. s.urnaabagsh14
. баярмаа

Бичлэг: 32 » Нийт: 39
Өмнөх | Дараагийн





:-)
 
xaax